QUINTARELLI Bianco Secco IGT
Усан үзмийн сорт:
Garganega, Trebbiano Toscano, Sauvignon Blanc, Chardonnay, Saarinena
Амталгааны тэмдэглэл:
Өнгө: Гүнтэй гэрэлтэх шаргал алтлаг өнгөтэй.
Үнэр: Боловсорсон чангаанз, шар тоор жимс болон цагаан цэцэгс, эрдэст чанарын дэгжин, баялаг анхилуун үнэртэй.
Амт & Төрх: Амароне дарсыг дэлхийд таниулсан их мастер Жузеппе Квинтареллигийн өвөрмөц гар урлалын бүтээл. Цэвэр ган торхонд исгэж, мөөгөнцрийн шаар дээр нь бойжуулснаар онцгой баялаг бүтцийг авсан. Эхний балгалтаас л тансаг, сэргэг хүчиллэг чанар болон тагнайд удаан хадгалагдах гүн баялаг амтыг мэдрүүлнэ.
Хэрэглэх зааварчилгаа:
Алкоголийн хэмжээ: 14%
Хэрэглэхэд тохиромжтой температур: 10–12 °C
Зохицох хоол:
Гриллдэж шаргалуулсан загас болон далайн гаралтай тансаг зоог, ризотто, цагаан сүмстэй итали паста, боловсорсон хагас хатуу бяслагтай төгс зохицон.

